Пакистаны Карачи хотод  “Оросын дуу хоолойн” сонсогчдын анхны бага  хурал  боллоо. Уг арга хэмжээнд сонсогчийн 40 клубын 100 орчим хүн оролцов. Ийм клубууд нь тус улсын Мултан, Кветт, Лахор болон бусад хотуудад ажилладаг байна. Уг хурлын зочдоор соёл-урлагийн зүтгэлтнүүд болон нэрт сэтгүүлчид байлаа. Хурлын зочид, төлөөлөгчдийн өмнө  Карачи хотын Орос улсын ерөнхий консул Андрей Демидов, “Пакистан бродкастинг корпорейшн” захирал Муртаза Саланги нар бая р хүргэж үг хэлэв .