Орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведевын  жил бүрийн явуулдаг ээлжит  илгээлтийнх нь хөндөх асуудлуудын нэг нь төрөлтийн асуудал  байх болно. Тэрээр энэ тухайгаа  даваа гаригт өөрийн интернет твиттерт мэдэгджээ. Ерөнхийлөгч Медведев 11-р сарын 30 ны 12 цагт  Кремльд Холбооны улсын  хуралд /парламентад/  жил бүрийн илгээлтээ  Орос улсын Үндсэн хуулийн дагуу тус улсын ерөнхийлөгч  улс орны байдал, дотод болон гадаад бодлогын үндсэн чиглэлээр жил бүр Холбооны улсын чуулганд ханддаг юм. Энэ баримт бичиг нь орос улсын эрх баригчдын ойрын болон дунд хугацааны үеийн  үйл ажиллагааны хөтөлбөр болдог юм. Дмитрий Медведев Орос улсын ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноор  анх 2008 оны 11-р сарын 5-нд Холбооны улсын хурал дээр үг хэлсэн юм.