Хятад улс Солонгосын хойгийг хурцадмал байдалд хүргэх  бүхий л арга хэмжээний эсрэг байх болно гэж Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго  ням гаригийн орой АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой утсаар ярилцахдаа мэдэгдлээ.  Хятадын дипломат тэмдэглэхдээ: “Солонгосын хойгийн энх тайван , тогтвортой байдал нь Хятадын бүхий л үйл ажиллагааны эхлэл юм . Бүх талууд Солонгосын асуудлыг яриа, хэлэлцээгээр шийдвэрлэхийн тулд   зургаанталт хэлэлцээрийг сэргээх хүчин чармайлт гаргах ёстой гэж”хэлжээ.Солонгосын хойгийг 11-р сарын –23 нд БНАСАУ,  Өмнөд Солоногосын Ёнпхёндо аралыг их буугаар буудсанаас байдал хурцадаж, улмаар дөрвөн хүн нас барж, 18 хүн шархадсан юм. Пхеньян мэдэгдэхдээ: уг дайралт нь Өмнөд Солонгосын цэргийн хээрийн  сургуулиас үүдэлтэй гэв. Ням гаригт АНУ, Өмнөд Солонгос хоёр Шар тэнгисд цэргийн хээрийн  шинэ сургуулилт эхэлсэн нь БНАСАУ-ын н сөрөг байдалтай тулгараад байгаа бөгөөд  БНХАУ эсэргүүцлээ илэрхийлж байна.