Орос улсын Саха улсад /Алс Дорнод/ -50 С хэм хүйтэн боллоо. Тус улсын бүхий л нутгаар хүйтний эрч чангарч  байна. Оймякон хотод туйлын зурвасан дээр  -54 С хэм хүрээд байна. Энд термометр өдөр -53 С  зааж байна. Цаг агаарчдын үзэж байгаагаар Оймяконд 12-р сарын 4 хүртэл -50 С хүйтэн хадгалагдсаар байх аж. Эндхийн түүхэнд  хамгийн доод хэм нь 100 жилийн өмнө -67 хэм хүрч  байсан байна. Мөн 2002 онд Оймяконд 65,4 хэм зааж байжээ.