Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр   шинэчлэл, технологийн асуудлаар ерөнхийлөгчийн комиссийн ээлжит хуралдаан явуулна. Хуралдаанаар шинэчлэлийн замд тулгарч байгаа саад тотгорыг хэлэлцэхийн зэрэгцээ шинээр зургаан хуулинд тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулна. Ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворковичийн мэдэгдсэнээр: улсын худалдан авалт, оюуны өмчийн эрх, гаалийн зохицуулалт, экспорт  болон валютын хяналт,  цагаачлалын журамнд хийх өөрчлөлт, стандартчлалын асуудлуудыг уг хуралдаанаар хэлэлцэх аж.