Орос улсын улс төрийн систем, иргэн бүрийнхээ дуу хоолойг сонсдог байх ёстой. Үүний тулд улс төрийн өрсөлдөөнийг хөгжүүлэж удирдах байгууллага дахь ардын төлөөлөлийн чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. Д.Медведевийн, Холбооны хуралд оруулах ээлжид илгээлтийн гол зүйл ангийн нэг нь энэ байна.  Орос улсын ерөнхийлөгч лхагва гаригт парламентад суудалтай намуудын тэргүүнүүдтэй уулзахдаа энэ тухай ярилцлаа.Ерөнхийлөгч, Холбооны хуралд оруулах ээлжит илгээлтээ 11-р сарын 30-нд танилцуулна. Энэ мэдээлэлийг баасан гаригт Кремль баталлаа. 2008 оны 5-р сарын 7-нд төрийн дээд тушаалыг эзэлснээс хойшхи Д.Медведевийн 3 дахь илгээлт нь энэ юм. Энэ баримт бичгийг нууц байдалд бэлтгэх ёстой. Харин одоогийн төрийн тэргүүн энэ уламжлалыг ноднин жил эвдэж, “Орос орон минь урагшаа” гэдэг өгүүлэлээ хэвлэж, стратегийн бодлогыг ард түмэнтэйгээ хэлэлцэхийг хүссэн юм. Ерөнхийлөгчийн өгүүлэлийг уншсан хүмүүс хэдэн арван санал шүүмжлэл ирүүлсэн бөгөөд Д.Медведев тэдгээрийг илгээтдээ оруулна гэж амалсан юм. Энэ удаагийн илгээлтийн нууц, ерөнхийлөгчийн, улс төрийн намуудад явуулсан видео илгээлтээс болж задарсан байна.   Улс орны улс төрийн амьдралд “зогсонги” байдлын шинж тэмдэг илэрч байна гэж Д. Медведев тэмдэглэлээ. Тогтвортой байдал зогсонги байдал руу аажим шилжих  аюул мэдрэгдэж байна гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэлээ. Медведевийн үзэж байгаагаар зогсонги байдал эрх баригч болон сөрөг намуудад аль алинд нь аюултай. Хэрвээ сөрөг хүчинд, шудрага тэмцэлд  ялах ямарч боломж байхгүй бол тэр нам доройтож бүр нийгмийн шаар болно. Хэрвээ эрх баригч нам хэзээч ялагдахгүй болвол тэр нам мөн л “хүрэл хөшөө” болж эцсийн эцэст бас л доройтно. Орос улсын ардын төлөөгчдийн чанрыг дээшлүүлж, цөөнхийн эрхийг хангаж, улс төрийн өрсөлдөөний түвшинг дээшлүүлэх нь үүнээс гарах цорын ганц арга зам гэдэгт Д. Медведев итгэлтэй байна.   Орос улсын, улс төрийн системийг өөрчлөх хөтөлбөр сүүлийн хоёр жилийн турш  үе шаттайгаар хэрэгжиж байна гэж Д.Медведев өөрийн блогдоо байрлуулсан видео ярилцлагадаа өгүүлсэн байна. “Манай улс төрийн системийг шудрага, уян хатан, эрчимтэй, шинэчлэл хөгжилд нээлттэй болгохыг бид хүсэх ёстой гэж” ерөнхийлөгч оросын, улс төрийн системийн шинэчлэлийн зорилтыг тодорхойллоо. Энэ талаар зохих алхамуудыг хийгээд байна. Сөрөг хүчинд таалагдахгүй байсан, хугацаанаас өмнөх санал хураалтын үйл ажиллагааг хуульчилж өглөө, сонгуульд 5%-ийн санал авсан намд “мандатыг хөхиүлэх” норм бий болголоо, парламентын намуудад холбооны болон орон нутгийн ХМХ-д адил тэгш оролцоог баталгаажуулж өгөх гэх мэт ажлуудыг хийлээ. Энэ өөрчлөлтүүдийн хүчинд манай улс төрийн систем нилээд цэгцтэй болсон гэдэгт би найдаж байна. Улс төрийн систем нилээд нээлттэй, уян хатан, эцсийн эцэст шудрага болсон гэж үзэж байна. “Манай ардчилал бүрэн төгс бус байна” гэдгийг би хүлээн зөвшөөрч байна, гэхдээ “бид нэг газраа зогсоогүй, урагшлан ахиж байна” гэж тэр тэмдэглэлээ. Өөрчлөлт шинэчлэлтийн хурдад ерөнхийлөгч сэтгэл дундуур байна. Улс төрийн амьдралд оролцдоггүй нийгмийн олон бүлэг одоо Орос улсад байна гэж Үр ашигтай улс төрийн сангийн ерөнхий захирал Кирил Танаев үзэж байна: Эрх ашгийг нь хэнч илэрхийлэхгүй байгаа маш олон бүлэг манай нийгэмд байна. Улс төрийн системд тэдний үзэл бодол, ашиг сонирхолыг нь илэрхийлээсэй гэж тэд хүсэж байна. Оросын амьдралын гол асуудлуудыг хэлэлцэхийн тулд санал бодлоо чөлөөтэй солилцдог, улс төрийн маргааны чөлөөт индрийг бий болгох хэрэгтэй байна. Миний бодлоор улс төрийн өрсөлдөөний үндэс суурь нь энэ байх ёстой. Энэ бол ерөнхийлөгч Д.Медведевийн талаас өгч байгаа дохио, парламентад суудалгүй гудамжинд жагсаал цуглаан хийгээд байгаа сөрөг хүчинд өгч байгаа дохио юм. Өнөөдөр улс төрийн амьдралд оролцдоггүй, улс төрийн системд татагдаагүй, манай орны нийгмийн болон эдийн засгийн идэвхитэй хэсэг хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид- дундаж ангийн их хэсэгт өгч байгаа дохио юм гэж Танаев хэллээ. Одоо Орос улсад нийгмийн идэвхи сэргэж, нийгмийн динамик хүчтэй болж байна гэж шинжээчид үзэж байна. Эдийн засгийн, нийгмийн үйл ажиллагааний хүрээ шинэчлэгдэх тусам нийгмийн энэ динамик  улам ихсэх болно.