Арван нэгдүгээр сарын сүүлчийн ням гаригт Орос улс эхчүүдийн өдрийг тэмдэглэдэг юм. Олон улс орны цаг тооны бичиг дээр энэ баяр байгаа нь мэдээж, гэхдээ янз бүрийн өдөр л тэмдэглэгдсэн байгаа байх. Бүгд л эх хүн эмэгтэй хүнийг хайрлан хамгаалдаг уламжлалыг дэмжиж, гэр бүлийн холбоог бэхжүүлэх нэгэн зорилготой байгаа. Харамсалтай нь дэлхий дээр эх хүн улам л цөөрсөөр байна гэж нийгэм судлаачид үзэж байна. Орчин цагын нийгэмд, хүүхэд ертөнцөд мэндлэнэ гэдэг тэр болгон баяр хөөр хүсэн хүлээсэн гайхамшиг байхгүй байна. Энэ “баяр хөөр” ихэнхдээ хойш тавигдаж заримдаа бүр түүнээс татгалзаж байна. Сүүлийн 50 жилд дэлхий дахинд төрөлт 2 дахин багассан байна. “Хүүхдээс ангид чөлөөтэй байх”, “чайлд фри” гэдэг урсгалууд улам газар авч байна. Орос улсад ч гэсэн нөхөн үржихүй маш их өөрчлөгдөж, хүүхэдгүй гэр бүл элбэгшиж байна гэж Оросын ШУА-ийн нийгэм, улс төрийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Леонид Рыбаковский ярьж байна: Хүн ам цөөрөх давалгаа руу бид аажим шилжиж эхлэж байна. Өнөөдөр энэ асуудалтай тулгараад байна. 1980-аад онуудад жилд 2,5 сая хүүхэд төрж байсан бол дараа нь энэ давалгаа эрс буурч эхэлсэн. 1990-ээд онуудад 1,3 сая, 1999 онд 1,2 сая хүүхэд төрсөн байна. Одоохондоо хүүхэд төрүүлэх хүн байна, харин 5-7 жилийн дараа хүүхэд төрүүлэх хүнгүй болж мэднэ. Орос улсад төрөх эмэгтэйчүүдийн нас аажмаар өөрчлөгдөж байна. Гэр бүл эхлээд хөл дээрээ тогтоод, дараа нь хүүхэд төрүүлэх хэрэгтэй. Тэгээд ч 35-40 насандаа хэн ч  хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй, төрүүлдэг ч нас биш! гэж тэр хэллээ. Санал асуулгын дүнгээс харахад оросын залуучуудын ихэнх хэсэг нь гэр бүл 2-3 хүүхэдтэй байх ёстой гэж үзэж байна. Залуу гэр бүлийн гуравны хоёр нь 2 хүүхэдтэй байхыг мөрөөдөж байхад 3 хүүхэдтэй байхыг 20% нь хүсэж байна. Харин үнэн хэрэг дэээрээ байдал арай өөр байна. Статистикийн мэдээнээс харахад оросын гэр бүлийн, талаас илүү хувь нь  нэг хүүхэдтэй, 10% нь гурав буюу түүнээс дээш хүүхэдтэй байна. Хүнд хэцүү байдлаас шантрах айдас эх хүн болох байгалын хүсэл эрмэлзэлийг ялж байна. Жинхэнэ эмэгтэй хүн гэдэг эх хүн болсон хүнийг хэлнэ, үүний төлөө л тэр энэ ертөнцөд мэндэлсэн шүү дээ! гэдэг итгэл үнэмшил, нийгмийн ухамсараас арилаж байна гэж Леонид Рыбаковский ярьж байна: Гэр бүлийг тахин шүтэх үзлийг сэргээх хэрэгтэй байна, Олон нийтийн ХМХ-үүд гэр бүлийн эсрэг биш түүний төлөө ажиллах хэрэгтэй байна. Төрөлтийн насны хэмжээг өөрчлөх нэмэлт арга хэмжээнүүдийг авах  шаардлагатай байна. Жишээ нь, хэрвээ та 35 насандаа гэрэлсэн бол 100 рублийн тэтгэлэг, 30 насандаа бол 500, 25 насандаа бол 10000 рублийн тэтгэлэг өгнө гэх мэт. Манай эх орон бол үнэхээр давтагдашгүй гайхашигтай орон тийм учраас бид хүн ам маань цөөрнө гэдгийг хэзээч хүлээн зөвшөөрч болохгүй гэж тэр ярилаа. Сүүлийн жилүүдэд анх удаагаа өнгөрсөн жил Орос улсад төрөлт эндэгдлээс илүү болсон байна. Өнөөдөр 50 сая орос эмэгтэй, эх хүн болсноос 2 сая орчим нь олон хүүхэдтэй эхчүүд болсон байна. Гэр бүлийн уламжлалаа бэхжүүлж, үр хүүхдээ асран хүмүүжүүлснийхээ төлөө тэдний ихэнх нь төрийн дээд шагнал хүртээд байна. Орос улсад, “Эх, эцгийн алдар” тусгай одонг бий болгоод байна.