Хоёр хүрэхгүй жилийн дотор Молдов улсад парламентын хугацаанаасаа өмнөх сонгууль 3 дахь удаагаа болж байна. Энэ удаагийн кампанит ажлын онцлог нь оролцогчдын тоо дээд амжилт тогтоож байгаад оршиж байна. Нийт 101 суудлын төлөө 20 улс төрийн нам, 19 бие дааж нэр дэвшигчид өрсөлдөж байна. Сонгогчид л хэцүү байдалд орж байна, учир нь тэд бараг метрийн урттай саналын хуудас бөглөх болно. Гол өрсөлдөөн, эрх барьж байгаа барууны болон үндсэрхэг намуудын эвсэл, сөрөг хүчин коммунист намуудын хооронд болно. Тэд хэн, хэн нь 50%-ийн санал авахын төлөө тэмцэх болно. Хэн нэг нь парламентэд олонхи болж чадах юм бол эцсийн эцэст Молдовын ерөнхийлөгчийг сонгож, бүтэн хагас жил үргэлжилж байгаа улс төрийн хямралыг төгсгөл болгох болно.