Солонгосын хойгийн асуудлаар зургаан талын ээлжит бус шуурхай зөвлөлгөөнийг 12-р сарын эхээр хийхийг Хятад улс санал болголоо. Өнөөдөр Бээжинд хятадын засгийн газрын Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч У Давей ингэж мэдэгдлээ. Өмнөд Солонгосын Ёнпхёндо арлыг БНАСАУ их буугаар буудснаас болж байдал хурцадсан юм. Америкийн нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” атомын хөлөг онгоцыг оролцуулаад 10 хөлөг онгоц багтсан америк, өмнөд солонгосын тэнгисийн цэргийн хээрийн сургууль өнөөдөр Шар тэнгист эхэлсэн явдал байдлыг улам хурцатгалаа. Хятад улс хурцатмал байдлыг намжаах арга хэмжээ авч байна. БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго, Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мён Бактай өнөөдөр Сөүлд хэлэлцээр хийлээ. Хятадад 11-р сарын 30-нд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүн Цой Тхэ Бок хүрэлцэн ирнэ.