2018, 2022 онуудын дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах улсыг тодорхойлох санал хураах үнэлгээг, скандинавын букмекерийн  Юнибет томоохон контор анх удаа хэвлэж гаргалаа. Орос улс, АНУ-ыг түрүүлэх магадлалтай гэж үзсэн байна. Орос улсын мэдүүлэг, Англи болон хамтарч мэдэгдэл өгөөд байгаа Испан-Португал, Белги-Голланд улсуудынхаас хамаагүй давамгай гэж шведийн шинжээчид үзэж байна. Оросын ялалтын коэфициент 1,85 байна. Харин 2022 оны дэлхийн аврагын эзэн болох гол найдвартай улс бол 1,80 коэфициенттэй АНУ гэж букмекерүүд үзэж байна. Мюнхенд 12-р сарын 2-нд болох ФИФА-гийн хуралдаанаар дэлхийн аврага болох энэ хоёр улсыг тодруулна.