Москвагийн Улаан талбай дээр мөсөн гулгуурын газар бий болж байна. Энэ мөсөн талбай хавар болтол өдөр бүр ажиллах болно. Энэ талбайн дэргэд хувцасны өлгүүр, цайны газартай модон хотхоныг байгуулаад байна. Мөсөн талбай нэг удаа 400 хүнийг нэг зэрэг гулгуулах багтаамжтай бөгөөд өдөрт 3000 хүнд үйлчилнэ. Цаг агаарын ямарч нөхцөлд өглөөний 10 цагаас шөнө дунд хүртэл хүн тасрахгүй гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа юм байна. Энэ мөс бороо орсон ч хайлахгүй юм байна. Шинэ үеийн хөргөх төхөөрөмж температуры нь барьж байх юм байна. Хос уран гулгалтын ододын мастер-үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөж байна.