Шар тэнгист болж байгаа цэргийн хээрийн сургуулийн үеэр америкийн болон өмнөд солонгосын хөлөг онгоцнууд тэнгисийн хилийг нь зөрчих юм бол хариу цохилт өгнө гэж Хойд Солонгос мэдэгдлээ. Мэдэгдэл хийхийн зэрэгцээ Пхеньян, Өмнөд Солонгосын хилийн дагуу “газар-газар”, “газар-агаар” ангилалын пуужингуудаа байрлуулж эхэлсэн байна гэж Би-би-си агентлаг уламжиллаа. Үүнээс хэдхэн цагын өмнө Пхеньянийн өдөөн хатгалага гэж нэрлэсэн,  АНУ, Өмнөд Солонгос улсуудын Шар тэнгис дэх том хэмжээний тэнгисийн цэргийн хээрийн сургууль эхэлсэн билээ.