”WikiLeaks” сайтын удирдлагыг тэдний гарт орсон америкийн засгийн газрын нууц материалуудыг нийтлэхээ зогсоохыг АНУ-ын төрийн департамент уриаллаа. Вашингтонд бямба гаригийн орой тараасан америкийн дипломат байгууллагын хуулийн зөвлөх Гарольд Кохын захидалд ингэж өгүүлсэн байна. Төрийн департаментийн үзэж байгаагаар энэ материалуудыг нийтэлсэнээр “гэм буруугүй үй олон хүний амьдралыг сүйрлийн ирмэгт хүргэж байна”. Тун удахгүй тус сайт америкийн гадаад бодлогын байгууллагын дипломатуудтайгаа харилцсан нууц захидлыг нийтлэх гэж байна. Энэ захидалд, зарим нэг улсын, улс төрийн удирдагчдын нэр дээр хэлсэн тааламжгүй зүйлүүдийг бичсэн байж мэднэ. Энэ улсууд нь Их Британ, Израиль, Түрк улсууд байж магадгүй гэж ХМХ-үүд үзэж байна. Энэ матераилын зарим хэсэг нь мэдээж хэрэг Орос улсыг хамарсан байж таараа. Харин Орос улсын ГХЯ-н дээр АНУ-аас ямарч мэдээлэл ирээгүй байна. Энэ тухай Сергей Лавров мэдэгдсэн байна. Орос улсыг хамарсан ямар нэгэн нууц материал ”WikiLeaks” сайтад байх нь юу л бол гэж тэр үзэж байна.