Орос улсын иргэн Данила Изотов, Голландын Эйндховен хотод болж байгаа “богино” усанд 100 метрийн чөлөөлт сэлэлтийн Европын аврага боллоо. Барианы сэлэлтэд тэр 46,56 секундийн амжилт үзүүлсэн байна. Мөнгөн медалийг мөн оросын иргэн Евгений Лагунов хүртжээ. Гуравдугаар байранд италийн иргэн Лука Дотто оржээ.