Шар тэнгис дэх Өмнөд Солонгосын Ёнпхёндо арлын ойролцоо дахиад л их бууны дуу сонсогдож эхэллээ. Их бууны сум арлын нутагт дэлбэрээгүй байна гэж өмнөд солонгосын цэргийнхэн мэдээллээ. БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээр буудалцаан болж байна гэж тэд үзэж байна. АНУ болон Өмнөд Солонгос улсуудын ТЦХ-ний хамтарсан хээрийн сургууль өнөөдөр эхэлсэн юм. Ийм учраас БНАСАУ-ын эргийн их бууны байрлалыг өмнөд солонгосын цэргийнхэн анхааралтай ажиглаж байна. Тэдний олж авсан мэдээгээр тэнгисийн хил залгаа районд БНАСАУ 13-95 километрийн тусгалтай зенитийн буужингийн батарейг байрлуулаад байна.