Пакистаны Карачи хотод урьд шөнө унасан ИЛ-76 онгоц гүржийн хувийн “Sunways Airlines”компанийн онгоц байжээ. Карачи хотод байгаа Орос улсын консулын газраас энэ тухай мэдээлсэн байна. Энэ ачааны аврага онгоц Арабын Эмиратуудын нэгдсэн улсаас Судан улс руу хүмүүнлэгийн ачаа тээвэрлэж байсан байна. Онгоцон дотор 40 тонн майхан байжээ. Ил-76 аврага онгоцны багын бүрэлдхүүнд нэг орос хүн, ТУХН-ийн аль нэг улсын 7 хүн байсан бололтой. Украин улсын иргэд байж болзошгүй байна. Харамсалтай нь тэд бүгдээрээ амь насаа алджээ. Энэ ослын үеэр газар дээр байсан 6 хүн нас барсан байна. Онгоцны буудлаас холгүй газар барьж байгаа байшин дотор тэд ажиллаж байсан бөгөөд онгоц хөөрснөөсөө хойш 2 минутын дараа энэ байшин дээр унасан юм.