Литва улсад суугаа  польшийн элчин сайд Януш  Сколимовский   мэдэгдэхдээ «Дэлхийн 2-р дайныжилүүдэд  хамгийн ихээр нэрвэгдсэн  Европын   улсуудад  шинэ нацизмын үзэгдэлүүд  гарч   байгаа нь  даанч харамсалтай» гээд,  «Литва  улсын  ДХЯ-ны  өндөр  тушаалтай   нэгэн түшмэл   Нюренбергын  шүүхийн  үйл явцыг  «шударга бус  хэрэг» гэж  нэрлэснийг    буруушаасан  Их Британи, Нидерланд, Норвеги,  Франц, Финлянди, Швед  болон Эстон  улсуудын  мэргэжил нэгтнүүдтэй   санал   нийлж байгаагаа     илэрхийлэв. Энэ  нь  Литва дахь  шинэ   нацизмын  илрэлтүүдийг  Өрнөд Еропын дипломат төлөөлөгч  буруушааж  байгаагаа  илэрхийлэсэн,  анхны  тохиолдол юм.  «Эдгээр  илрэлт  литвагийн    залуу улс төрчдийн     өсөлтийн  өвчин» гэж  урьд   тайлбарлаж байсан  юм.  Гэхдээ  уг  өвчин  архаг   болж байгаа нь  ил тод боллоо.  Литвад  болон Балти  орчмын бусад  улсуудад  нацистуудын хань хамсаатан асан  хүмүүсийг «үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид»   гэж  одоо албан есоор зарлаж  байна. «Өрнөдийн элчин сайд нар   ямар  учраас  тэсэхүйеэ    бэрх болсон вэ?»  гэвэл «Нацистууд еврейчуудыг  устгасан нь  ямар ч  баримт бичгүүдээр  нотлогдоогүй  домогшиг юм.  Нюренбергын шүүх   хүмүүсийг буруушаахдаа    баримтуудыг биш, домогуудыг  үндэслэсэн»  гэж  Литва улсын ДХЯ-ны   өндөр  тушаалтай  түшмэд  Пятрас  Станкерас  огүүлэлдээ бичжээ.  Түүний  хувьд   нацистуудын  үхэлийн  лагериуд  байсан нь   нотолго  биш юм байна.    Литвад суугаа,   европын  улсуудын э лчин сайд нар      өндөр тушаалтай  эрхэм    ингэж    бичснийг    тус улсыг    албан есны үүднээс  одоо хүртэл буруутгаагүй нь  эргэлзэл төрүүлж  байгааг  илэрхийлэв. Нюренберг  хотод   цэргийн  алдартай  шүүх  ажиллаж  эхэлсний  65 жилийн ойд зориулсан музейг   нээх  еслолыг  сая хийж,  Герман улсын болон  ялсан гүрнүүдийн төлөөлөгчид оролцлоо. Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  Нюренбергын шүүхийн  үйл явцыг   эрин үеийн улс төр хуулийн   их амжилт» гэж тэмдэглэж,  нацизмын илрэлтүүд  хүмүүсийн амьдралыг одоо  хүртэл гутаан доромжилж байгааг  дурдав. Зарим  хүмүүс  Нюренбергын үйл явцаас  зохих сургамж    аваагүй нь харамсалтай. Тэд  нацистуудын, тэдний хань хамсаатнуудын  гэмт  хэргүүдийг   цагаатгаж,  тэдний   гэмт ажиллагааг шударга тэмцэл гэж  үзүүлэхийг  оролдож  байгааг   яаж  тайлбарлахав?   Эс-Эс-чууд   европын хэд хэдэн улсын нийслэл хотуудад   жил бүр  жагсаж,   фашизмын эсрэг тэмцэж явсан ахмад  дайчдыг шүүхэд  татан мөрдөж байгааг, фашистуудын  хас тэмдэгийг   Балти  тэнгис  орчим   нутгийн  ард түмний    соелын  ев гэж  зарласныг  яаж  үнэлж дүгнэхэв?  «Хүн төлөхтений эсрэг  гэмт хэрэг «гэж  Нюренбергын шүүхээс үнэлсэн  ажиллагааг нэхэн   хэлэлцэх хугацаа  байдаггүй,  байж ч болохгүй» гэж оросын ГХЯ-ны  тэргүүн мэдэгдлээ.