Орос улсын ДХЯ-ны сайд Рашид Нургалиев, гэмт хэрэг болон түүний зохион байгуулалтай хэлбэртэй хийх тэмцлийг идэвхижүүлэх асуудлаархи Бүх Оросын зөвлөлгөөн хийлгэж байна. Авилгач- түшмэдүүдтэй хийх тэмцлээ идэвхижүүлэхийг доод тушаалынхандаа тушаалаа.  Краснодарын хязгаарын Кущевск хасагийн тосгонд саяхан болсон үйл явдалтай холбогдуулж энэ зөвлөлгөөнийг видео бага хурал маягаар явуулсан байна. Тэнд 11-р сарын эхээр дээрмийн бүлэг 12 хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хороосон юм.