Молдовт ням гаригт болох парламентын сонгуульд бэлтгэх ажлын үеэр илэрхий зөрчил илэрсэнгүй гэж ТУХН-ийн улсуудын ажиглагчид мэдэгдсэн боловч тэнд улс төрийн сөргөлдөөн маш ширүүн байна гэж тэмдэглэсэн байна. Оросын парламентын дээд танхим Улсын хурлын тэргүүн дэд дарга Александр Торшин энэ тухай “Интерфакс”-т мэдээлсэн байна. Парламент нь бүтэн жил хагасын дотор ерөнхийлөгчөө сонгож чадахгүй байгаагаас үүдсэн улс төрийн хямралаас болж санал хураалт явуулах болсон юм.