Энэ оныг дуусахаас өмнө Орос улсад Мэргэжлийн эко барилгачдын холбоо байгуулагдана. Байгалын дахин сэргээдэх материалаар экологийн орон сууц барьдаг сайн дурынхан, уран барилгачид, инженерүүд 150 гаруй хүнийг энэ холбоо нэгтгэх юм байна.Өнөөдөр хүний амьдарч байгаа орчны нөхцөл байдал, бүх дэлхийн мэргэжилтнүүдийн санааг ихэд зовоож байна. Тэдний амьдран суугаа байшин, ажиллаж байгаа албан тасалгаа нь химийн хувьсгалын үр дүнд бий болсон “хиймэл” эдээр дүүрсэн байгаа гэдэгт хүмүүс нэг их анхаарал хандуулахгүй байна гэж энэ Холбоог зохион байгуулагч, НҮБ-ын “Хабитат” төвийн удирдагч Евгений Широков манай радиод өгсөн ярилцлагадаа хэлээд: Орон сууц, хүн амын эрүүл мэндэд зориулсан эрсдэлийн чухал хүчин зүйлийн нэг болоод байна. Сүүлийн 50 жил зах зээл дээр бидний сайн мэдэхгүй 100 мянга орчим химийн нэгдлийг гаргаж хаясан ба эдгээр нь хүний эрүүл мэндэд хэр удаан үйлчилдэг, хүний генд яаж нөлөөлдгийг бид огт мэдэхгүй байгаатай холбоотой юм. Үүнтэй холбоотойгоор Баруун Европт 14 хүртлэх насны хүүхдүүдийн 30% нь л эрүүл гэсэн нөхцөл байдал бий боллоо гэж тэр хэллээ. Нүсэр том хотуудын оршин суугчид жинхэнэ материалаар хийсэн байшингуудын давуу талыг ойлгож эхэлсэн 20-р зуунд “экологийн орон сууц” гэдэг ойлголт бий болсон юм. Эко байшингуудыг гол төлөв модоор барьж байна гэж Евгений Широков ярьж байна. Физикч мэргэжилтэй, техникийн ухааны дэд эрдэмтэн тэрээр сансарын асуудал судлаж байсан юм. Сүрлэн блокоор байшин барих эко технологийг 17-н жилийн өмнө зохион бүтээж, Тогтвортой эрчим хүчний олон улсын уралдааны “орон сууц” хэсгийн шагнал хүртэж байсан байна. Экологийн хувьд цэвэр, хямд барилгын материал гаргаж авахын тулд цагаан будааны болон тарианы сүрлийг чийгнээс хамгаалах тусгай уусмалаар боловсруулж, “амьсгалдаг” шаваасаар бүрэх хэрэгтэй. Сүрлэн байшинг гадна талаас нь харахад хотын захын бат бэх байшингуудаас огт ялгарахгүй. Ийм анхны байшинг 1996 онд барьсан юм. Тэр үед түүнийг ядуучуудад зориулсан байшин гэж үзэж байлаа. Одоо эко технологийг дундчууд болон бага мөнгөөр чанартай байшинтай болох гэсэн ухаантай баячууд дуртайяа хэрэглэж байна. Одоо сүрлэн байшинг Сибирь, Повольже, Алтай, Краснодарын хязгаар, Москва орчимд барьж байна. Сүрлэн блокын ирээдүйг гадаадын орнууд ч мэдэрээд байна. Өөрийн орондоо сүрлэн байшинг идэвхитэй барьж байгаа Герман, Латви, Литв, Украин улсуудын мэргэжилтнүүд туунийг өөрийн болгоод байна.Экологийн хувьд цэвэр барилгын материалуудыг бас, дахин боловсруулсан цаас болон даавуунаас гарсан хаягдлаар хийж байна. Хамгийн өвөрмөц материалыг америкийн залуу зохион бүтэгчид гаргаж авсан байна. Тэд түүнийг мөөгнөөс бүтээж байна. Тусгай хэлбэртэй саванд мөөгөн хүрээ, ус, крахмал, перлит нэртэй эрдэс элс зэргийг хийсэн “Грийн сулаит” гэж нэрлэсэн энэ материалаас блокыг гаргаж авдаг байна.