БНАСАУ-ын цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээг сэргээх, Солонгосын хойг дээр хурцадмал байдлыг намжаахын төлөө байгаагаа Москва, Бээжин илэрхийллээ. Орос, Хятад улсуудын ГХЯ-ны сайд нар Сергей Лавров, Ян Зечи нар утсаар ярилцсан дүнгээр өнөөдөр Орос улсын ГХЯ-нд энэ тухай мэдээллээ. Солонгосын хоёр улсын хоорондох харилцааны хурцадмал байдлыг зөөлрүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй байна гэж талууд тэмдэглэлээ. БНАСАУ-ын нутгаас, Шар тэнгист байдаг өмнөд солонгосын Ёнпхёндо арлыг их буугаар буудаж 4 хүний амь насыг хохироож, 18 хүнийг шархдуулсанаас болж байдал хурцадсан юм. Өдөөн хатгасан гэж хоёр тал бие биеэ буруутгаж байгаа юм. Энэ усанд 11-р сарын 28-нд “Жорж Вашингтон” нисэх онгоц тээгч атомын хөлөг онгоц оролцсон америк, өмнөд солонгосын цэргийн хээрийн сургууль болох юм.