Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад \ДХБ\ 2011 онд элсэж магадгүй. ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр Берлинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Орос улсын ерөнхий сайд Владимир Путин ингэж мэдэгдлээ. “Ерөнхийдөө зөвшилцөөгүй нэг ч асуудал бараг үлдээгүй гэж” оросын засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ. Үүнээс өмнөхөн германы ажил хэрэгч бүлгийнхэнтэй уулзахад Орос улсыг ДХБ-д элсүүлэх асуудал бас тавигдаж байсан юм. “Ерөнхийдөө ЕХ-той үндсэн асуудлаар бид тохиролцсон, туулах ёстой замаа туулсан гэж үзэж байна гэж” германы бизнесменүүдтэй уулзахдаа оросын ерөнхий сайд мэдэгдсэн билээ. ДХБ-д элсэх гэж Орос улс 17 жил оролдож байна. Дэлхийг хамарсан энэ байгуулагад элсэх гэсэн бусад орнууд 6-7 жилийн дотор элсэж байсныг харгалзаж үзвэл энэ үнэхээр маш удаан хугацаа юм. Харин сүүлийн хэдэн сард үндсэн түнш АНУ, ЕХ-той хийсэн хэлэлцээрт бодит үсрэлт гарсан юм. Орос улсын Белорусс, Казахстан улсуудтай байгуулсан эдийн засгийн шинэ нэгдсэн орон зай ДХБ-д элсэхэд ээлжит саад тотгор болохгүй харин ч эсргээр нь болж магадгүй гэж Путин үзэж байна:Гурван талын хүрээнд эдийн засгийн нэгдмэл орон зай байгуулж байгаа дүрэм, ДХБ-д ашиглаж, нэвтрүүлээд байгаа тэр дүрэмээс нэг их ялгагдахгүй юм. Энэ нь зах зээл, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүч, бараа товарын хөдөлгөөн зэргийг хамарч байгаа юм. Энэ утгаараа манай европын тэр дундаа германын түншүүдэд энэ орон зайд ажиллахад маш хөнгөлөлттэй болно. Ингэснээрээ манай хамтын ажиллагааг хүндрүүлэх биш харин ч хялбаршуулж улам ч өргөн хүрээтэй болгож байгаа юм. Манай Европтой хамтын ажиллагаанд зөвхөн нэмэх л болно гэж тэр хэллээ. Ирээдүйд Орос улс, ЕХ-той валютын холбоо байгуулах боломжийг үгүйсгэхгүй байна гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. “Валютын холбооны талаар гэх юм бол ямарч валютын холбоо, эдийн засгийн хөгжлийн түвшин, эдийн засгийн нэгтгэлийн үүсмэл” гэдгийг бид сайн ойлгож байна гэж оросын засгийн газрын тэргүүн мэдэгдлээ. Германын канцлертай хийсэн хэлэлцээрийн явцад Владимир Путин жирийн хүмүүс болон бизнест саад тотгор болж байгаа визийн асуудлын талаар олон удаа ярилаа. Визгүй горимд идэвхитэй шилжихийг В.Путин уриалаад, Орос улс ЕХ-ны иргэдийг визгүй зорчуулахад бэлэн байна гэхдээ энэ процесс нэг талынх байж болохгүй гэж тэмдэглэлээ. Эрчим хүчний 3 дахь багц байгуулах тухай европын түншүүдийн санал Орос улсад олон асуудал төрүүлж байна. Хий худалдаж байгаа улс түүний тээвэрлэлтийг хийх ёсгүй гэсэн бизнесийг хуваах санал дэвшүүлж байгаа юм. Европын нөхдүүд зах зээлийг монопольчлолоос аврахыг хүсэж байгааг ойлгож байна гэж Путин хэлээд, гэхдээ энэ бизнес тээвэрлэлтээс гойд ялгаатай гээд: Орос, Герман улсуудад аль алинд нь байгаа босоо интегралтай гэж нэрлэгддэг компаниудын хувьд энэ шийдвэр аюултай бөгөөд хортой юм. Энэ л бидний санааг зовоож байна. Эрчим хүчний зах зээлийн зохицуулалтын энэ дүрмийг ямар замаар амьдралд хэрэгжүүлэхийг одоо болтол хэн ч бидэнд тайлбарлаж өгөөгүй байна. “Хойд урсгал”-д хий хоолойгоор орж ирнэ, цаашаа орос, герман улсуудын хөрөнгөөр барьсан хоолойгоор л дамжих болно шүү дээ. Энэ чинь бидний өмч. Бид энэ хоолойгоор хий дамжуулж болохгүй гэж үү? Тэгвэл хэн түүнийг хийх юм бэ? Хэрвээ хий Сибириэс ирж байгаа бол энэ хэний хий болж байна вэ? Бид бодит байдлыг л харах хэрэгтэй, манай европын түншүүд тэр дундаа Брюссельд энэ асуудалд ойлгомжтой хандана гэдэгт итгэж байна гэж тэр хэллээ. Бие биендээ хор учруулалгүйгээр бид нэг л дүрмээр ажиллавал зүгээрсэн гэж В.Путин  тэмдэглэлээ. Энэ асуудлыг шийдэхдээ европын түншүүд уян хатан хандана гэдэгт найдаж байна гэж Ангела Меркель өөрийн зүгээс хэллээ. Канцлер, В.Путинтэй хийсэн хэлэлцээрийг дүгнэж хэлэхдээ, Орос, Герман улсуудын хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа өндөр хэмжээнд байна, германы бизнесменүүд болон германы эдийн засаг Орос улстай хамтын ажиллагааг өндөр үнэлэж байна.