Орос улс 2013 онд Сар руу сансарын автомат систем хөөргөхөөр төлөвлөж байна. Лавочкины нэрэмжит эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн нэгдлийн ерөнхий зохион бүтээгч, ерөнхий захирал Виктор Хартов энэ тухай мэдэгдлээ. Ойрын үед хөөргөх төлөвлөгөөний талаар ярихдаа, 2011 оны 5-р сарын 3-нд астро физикийн одон орон судлалын маш нарийн радио телескоптой “Спектр-Р”сансарын төвийг хөөргөнө гэж мэдэгдлээ. Ирэх намар “Фобос-Грунт” аялал эхлэх ёстой. Марс гаригийн хоёр дагуулын нэг рүү хийх нислэгийн тухай ярьж байна. Энэ аялал 3 жил үргэлжлэх бөгөөд Фобосын 100 грамм хөрсний дээжийг манай Дэлхийд авчирах ёстой юм.