Өнөөдөр Орос улсад байнгын тэнгисийн явган цэрэг байгуулагдсан өдрийн 305 жилийн ойг тэмдэглэж байна. Нэгдүгээр Петр хаан “анхны тэнгисийн цэргийн хороо” байгуулах тухай зарлиг гаргасан өдрийг сэргээж 1995 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болсон юм. “Тэнгисийн явган цэргүүд сурлага чадвар өндөртэй, мэргэшилтэй, Эх орондоо чин үнэнч, эр зоригтойгоороо ямагт ялгарч байсан юм. Орос орноо хамгаалах улсын бодлогыг тууштай, хурдан шаламгай шийдвэрлэх онцгой функц та бүхний нуруун дээр байдаг шүү” гэж Орос улсын ТЦФ-ын ерөнхий командлагч адмирал Владимир Высоцкий мэдэгдлээ. Энэ жил тэнгисийн явган цэргийн анги нэгтгэлүүд террорын эсрэг хүчний бүрэлдхүүнд орж Адены булан болон Африкийн эврийн районд далайн дээрэмчидтэй тэмцэх ажиллагаанд оролцсон билээ. Мөн Дэлхийн тэнгис далайн бүх цэгүүдэд хөвж байгаа хөлөг онгоцнууд дээр алба хаасан билээ.