ПДХ нэгдсэн систем байгуулах тухай Орос улсын ерөнхийлөгч Д. Медведевийн саналыг, эвсэл хүлээж аваагүй гэсэн мэдээлэл үнэн байдалд нийцэхгүй байна гэж НАТО-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин мэдэгдлээ. Орос улс НАТО-г зүүн талаас нь хамгаалах, эвсэл Орос улсын нутаг дэвсгэрийг баруун талаас нь хамгаалах ПДХ салбар систем байгуулах саналыг Лиссабонд 11-р сарын 20-21-нд болсон Орос, НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Медведев дэвшүүлсэн билээ. Эвсэл Орос улсын тусламжгүйгээр болно гэдгээ Лиссабонд дипломат шугамаар оросын талд мэдэгдсэн гэж НАТО-гийн болон дипломат эх сурвалж мэдээллээ гэж Уол Стрит Жорнел сонин бичсэн юм.