Орос, Украин улсууд стратегийн түншлэлийн гэрээг бэлтгэж байна. Москвад болсон хамтарсан бага хурал дээр ерөнхйилөгч Д. Медведев, Виктор Янукович нар энэ тухай мэдэгдлээ. Хоёр орны улс төрийн болон эдийн засгийн харилцан ажиллагааны түвшинг дээшлүүлэх нь энэ гэрээний үндсэн зорилго юм. Орос, Украин улсууд “сүүлийн жилүүдэд алдагдсан бүхэнрүүгээ аажмаар эргэн ирж” байна гэдэг дээр төрийн тэргүүнүүд санал нэгтэй байна. Эрчим хүчний асуудлыг шийдэхэд харилцан буулт хийлтийг эрж хайх тал дээр хэлэлцэж тохирлоо. “Украин улсын эдийн засгийн  хөтөлбөрүүд болон төсвийг бүрдүүлэх нь Орос улстай түлш эрчим хүчний салбарт хэрхэн хамтран ажиллаж байгаагаас ихээхэн шалтгаална гэж” Москвад үздэг гэж Д.Медведев хэллээ. Ирэх жилээс Украин улсад нийлүүлэх оросын нефтийн хэмжээ 18,5 сая тонноор нэмэгдэнэ. Хоёр орны Түлш эрчим хүчний яамны сайд энэ тухай протоколд гарын үсэг зурсан бөгөөд “түлш эрчим хүчний цогцолбор асуудлыг шийдэх жинхэнэ жишээ боллоо гэж” Янукович хэлсэн байна.