Москва-Санкт-Петербург хоорондын “Невский экспресс” хурдан галт тэрэгийг  дэлбэлэхэд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг Орос улсад хүндэтгэж байна. Энэ эмгэнэлт явдал жилийн өмнө Тверь мужид болсон бөгөөд 27 хүний амь насыг хохироосон билээ. Өнөөдөр алан хядах ажиллагаа болсон газраар өнгөрч байгаа бүх галт тэрэгнүүд дохиогоо дуугаргах ёстой. Петербургийн Москвагийн болон Москвагийн Ленинградын галт тэрэгний буудлуудын тавцан дээр амь үрэгдэгсдийг хүндэтгэсэн хүмүүс зул өргөж, цэцэг тавих тусгай газруудыг бэлдсэн байна. Өнөөдрийн байдлаар энэ алан хядах ажиллагаанд сэжиглэгдсэн 10 хүнийг баривчлаад байна. Мөн 8 алан хядагчийг устгасан билээ.