ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өөрийн микро блогийн Twitter-ээр Москвад пүрэв гаригт шагнал гардуулах ёслол нь болсон үндсэний “Премии Рунета”-ын шагналтнуудад баяр хүргэлээ. “Харамсалтай нь ялагчидад биечлэн баяр хүргэж чадахгүй нь, тиймээс эчнээгээр дамжуулж байна. Маш сайн байна, та бүхэнд амжилт хүсье!” гэж Медведев бичжээ. Дэлхийн сүлжээний оросын сегментийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсных нь төлөө үндэсний “Премии Рунета” шагналыг гардуулдаг билээ. Энэ жил долоо дахь удаагаа гардуулж байна. Ялагчдыг, “Төр улс ба нийгэм”, “Соёл ба олон нийтийн холбоо харилцаа”, “Шинжлэх ухаан ба боловсрол”, “Эдийн засаг,бизнес”, “Эрүүл мэнд ба амралт”, “Технолог ба шинэчилбэр ” гэсэн зургаан уламжлалт төрлөөр шалгарууллаа. “Орос улсын багшийн жилд” зориулсан “Багшийн интернет, энэ жилийн төсөл” тусгай төрлийг энэ жил анх удаа гардууллаа. Энэ жилийн уралдаанд нийтдээ 600 гаруй төсөл оролцсон байна.