Оросын ардчилал төгс бус байна. Гэвч хөгжиж байгаа. Энэ нь хөгжлийн замых нь зөвхөн эхлэл юм. Оросын ерөнхийлэгч Дмитрий Медведевийн  дүрс бичлэгийн блогдоо хийсэн  мэдэгдэл энэ сарын шувтаргаар Улсын хуралд зориулах илгээлтийх нь нэг ёсны эхлэл  болсон юм. Ерөнхийлэгч оросын улс төрийн системийн хөгжилд их анхаарал тавьсан байна. Энэ систем нийгмийн хамгийн жижиг бүлгийг оролцуулан бүгдийн  санаа бодол, бүр  хүн болгоны саналыг  сонсож, харгалзан үзэх ёстой  хэмээн ерөнхийлэгч үзэж байна. Энэ нь засаг захиргааны байгууллагуудад  ардын төлөөллийн  чанарыг дээшлүүлэхийг шаардаж байна. Сонгуульд ялсан нам нэг ёсны дагалдан тоглогч, гүйцэтгэх захиргааны  хавсрага болох ёсгүй. Тус нам гүйцэтгэх захиргааг бүрдүүлэхэд бүрэн  оролцох ёстой. Амжилтаараа тайвширч, гар хүмихан суух ёсгүй  гэж Дмитрий Медведев үзэж байна. Энэ нь улс төрийн өрсөлдөөн болон  эрх баригч намыг шамдуулж чадах жинтэй сөрөг хүчин бодит ардчиллыг баталгаатай болгоно гэсэн үг. Систем ил тод байж ямар ч хүнд анхаарал халамжтай хандах ёстой. Сонгогдсон төлөөлөгчидтэй  байгууллагуудад үзэл санаа нэгт хүмүүс байгааг хүн бүр мэдэх ёстой. Дашрамд хэлэхэд  хэн нэгэн  нэлээд олон хүний эрх ашгийг төлөөлөхэд  ардчилсан байгууллагын агуулга оршино гэж ерөнхийлэгч хэллээ. Цөөнхийн төлөөлөгчид  эрх баригч дийлэнх олонхийг  шуумжилж, цөөнхийн саналыг  хүнд сурталтан, олон нийтэд хүргэх боломжтой байх ёстой. Ардчилсан ямар ч шинэчлэл эмх замбаарагүй  байдалд хүргэх ёсгүй. Иймээс шинэчлэл аажим биш, урагш эрчимтэй ахих шинж чанартай байх ёстой. Сүүлийн үед сонгуулийн системийг боловсронгүй болгох хэд хэдэн  хуулийг ерөнхийлэгчийн санаачилгаар батласан юм. Санал тоолоход хяналт тавих систем болон  намууд хэвлэл мэдээллийн хэрэгслийг адил тэгш хэрэглэх, цөөнхийн эрхийг хамгаалах талаар ярьж байна. Эд бүхэн Орост сонгогдох төлөөлөгчдийн адчилал тогтоох замаар хийсэн  зөвхөн анхны  алхам хэмээн Дмитрий Медведев үзэж байна. Улс төрийн технологийн  төвийн төлөөлөгч, улс төр судлаач Алексей Макаркин  ОДХ радиод мэдээлэхдээ: «Эсрэг тэсрэг хоёр хандлага бий. Эдгээр нь  бараг зогсонги байдалд орсон системийг  аажмаар өөрчлөх хэрэгтэй, шийдвэртэй арга хэмжээ авах нь зайлшгүй чухал гэсэн хоёр хандлага билээ. Одоогоос 25 жилийн тэртээ Михаил Сергеевич Горбачёв  энэ тухай өгүүлсэн юм. Тэгээд өөрчлөн байгуулалт явагдаж, сөрөг хүчин идэвхжив. Эцэст эд бүхэн дампуурсан юм. Улс орон бутарч, эмх замбараагүй байдалд оров. Ерөнхийлэгч найр тавих зам болон дээрх хоёр хандлагын тэнцвэрийг олох ёстой» гэв. Ерөнхийлэгчийн дүрс бичлэгийн уриалга бол илгээлтээ парламентад оруулахынхаа өмнө  олон нийтийн санаа сэтгэлийг мэдэх гэсэн оролдлого хэмээн улс төр судлаач  үзэж байна. Эцэст улс төрийн системд гарах бөх өөрчлөлт бол ард түмний сонголт мөн. Дмитрий Медведев  депутатууд ба сенатчдийн өмнө үг хэлэхдээ шинэчлэлийн ойлголтыг ардчиллын хөгжилтэй хослуулан нэгтгэх бололтой.