Ерөнхийлөгч Д.Медведевийн Энэтхэг улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хийхээр Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров 11-р сарын 29-нд тус улсад очино. Айлчлал 12-р сард болно. Энэ тухай өнөөдөр РИА Новости агентлагт ГХЯ-ны төлөөлөгч мэдээлсэн байна. Хоёр талын худалдаа эдийн засгийн хэлхээ холбоог тэр онцлон тэмдэглэлээ. Энэтхэг улсын өмнөд нутагт барих “Куданкулам”-ын АЦС, өнөөдрийн байдлаар эдийн засгийн хамгийн том төсөл болоод байна. Нефть, хийн “Сахалин-1” орд газрыг Энэтхэг улсын тусламжтайгаар эзэмших болно.