БНАСАУ-ын цэргийнхэн, өмнөд солонгосын Ёнпхёндо арлыг буудахдаа вакуумны бөмбөг хэрэглэсэн байна гэж Өмнөд Солонгос улсын шинжээчид үзэж байна. Арлыг буудах ажлыг урьдчилан төлөвлөсөн байна гэж тэд үзсэн байна. Хойд Солонгосын дэлбэрээгүй 20 орчим бөмбөгийг шинжээчид судлаж байна. Ёнпхёндо арлыг мягмар гаригт буудсны улмаас өмнөд солонгосын 2 цэрэг, 2 энгийн иргэн алагдаж, 18 хүн шархадаж, 70 байшин шатсан байна.