Оросын машин үйлдвэрлэгч томоохон “АвтоВАЗ” компани, дэлхийн авто машины тэргүүлэх “Рено-Ниссан” эвсэлтэй стратегийн түншлэлийн шинэ түвшинд гарлаа. Оросын машин үйлдвэрлэгч тэргүүлэх компаний хувьцааны 10%-ийг японы энэ нэгдэл авахаар шийдсэн байна. Учир нь францийн “Рено”, “АвтоВАЗ” компаний хувьцааны 25%-ийг нь эзэмшээд байгаа юм. Ингэснээр энэ эвсэл хувьцааны багцын гол эзэмшигч болно. Ижил мөрний эрэг дээрхи оросын машины үйлдвэрийн хувьд одоо дэмжлэг туслалцаа маш чухал байна. Үйлдвэрлэл болон худалдааны хэмжээг эрс унагаасан хямралын нөхцөлд эсэн мэнд үлдсэн хүнд үе ард өнгөрч байна. Одоо худалдаа бага зэрэг өсч байна, гэхдээ оросын зах зээлийг дүүргэсэн гадаадын машинуудтай өрсөлдөхийн тулд “АвотВАЗ”-д хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Загварыг үндсээр нь шинэчлэх болон үйлдвэрлэлийг шинэчлэхийн тулд хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Тэргүүний технологийг ашиглаж, эвслийг өргөжүүлж байгаа нь хэн хэндээ ашигтай гэж “Автобизнес” хэвлэлийн газрын шинжээч Татьяна Арабаджи үзэж байна.АвтоВАЗ-ын хувьд энэ нь маш сайн. “АвтоВАЗ”-ын брендийн төлөвлөгөөний хувьд өөрийнх нь, “Рено”-гийн брендүүд бий болно. “Ниссан”-ий бренд ч бий болох боломжтой. Үйлдвэр дээр бизнес-процесс жигдрэх болно. Тэд бүхэлд нь үйлдвэрлэлийн соёлыг өөд нь татах болно. Гадаадынхан үйлдвэрлэлийн хүчин чадлыг авч байна, оросын компанитай  түншилсэнийхээ төлөө тэд хүнд хэцүү үед улсын тусламжид найдаж байна гэж тэр хэллээ. ВО гэдэг техникийн нэртэй “Логан”-ы бааз дээр хэд хэдэн загвар үйлдвэрлэнэ. Жилийн өмнө “АвтоВАЗ” дампуурлын ирмэг дээр байсан бөгөөд “Рено” компани дүрмийн санд технолог оруулахыг  шууд зөвшөөрөөгүй юм. Улсын санхүүгийн тусламж, орчин үеийн менежментийн  хүчинд авто завод “Рено”-гийн хувьд сонирхолтой болсон байж магадгүй. Үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрт, “АвтоВАЗ” болон”Рено-Ниссан” эвсэл 2012 оноос эхлэн хамтын шугамнаас тус тусдаа 300 мянган хөнгөн тэрэг гаргах ёстой гэж заасан байна. Энэ төслийн нийт хөрөнгө оруулалт 400 сая евро болох юм байна. “Лада-Калина”-гийн шугамыг зөвхөн “Лада”-гийн үйлдвэрлэлд ашиглаад зогсохгүй “Рено”, “Ниссан”-ы үйлдвэрлэлд  ашиглана гэж энэ эвслийн тэргүүн Карлос Гон мэдэгдсэн байна. Ийм байдлаар оросын машин үйлдвэрлэгчид, гадаадын түншүүдтэй хамтарч ажилласны хүчинд техник, технологийн шинэ түвшинд гарч байна. Барууны компаниудтай хэд хэдэн эвслийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Жишээ нь, “Рено-Ниссан-АвтоВАЗ”, “ФИАТ-Соллерс”, “КАМАЗ-Даймлер” зэрэг эвслүүд юм. Ингэснээр бүтээгдхүүнийг өрсөлдөх чадвартай болгож даяарчлалын зах зээл дээр амжилттай ажиллах боломжийг  хангаж өгнө. Орос улсад 2020 онд жилд 3 сая гаруй хөнгөн тэрэг үйлдвэрлэх болно. Ийм учраас оросын авто машины үйлдвэрлэл хөгжлийн тогтвортой шатандаа гарч байна гэж хэлж болно.