Хэрвээ тусгаар тогтнолыг нь өчүүхэн ч гэсэн хөндвөл БНАСАУ Өмнөд Солонгос улсыг “устгахад бэлэн байна”. Өмнөд Солонгосын усан ай савд өчигдөр нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” атомын хөлөг онгоц, байлдааны 4 хөлөг, нэг усанд шумбагч онгоцтой орж ирсний дараа Пхеньянд ингэж мэдэгдсэн байна. Шар тэнгист байгаа Японы баазын энэ бүлэглэлийн маневер, Токиод бас шуугиан дэгдээлээ. Сайд нарийг нийслэлээс гарч явж болохгүй дуудсан үед нэг цагын дотор ажил дээрээ байх ёстой гэж тушаасан байна. Шар тэнгист хийж байгаа АНУ, Өмнөд Солонгосын цэргийн маневерт БНАСАУ-ын өгөх таамаглах аргагүй хариунаас Япон улс ихэд болгоомжилж байна. Энэ байдлаас болж Сөүл ч тайван бус байна. Тус улс, Ёнпхёндо арлаас энгийн иргэдээ яаралтай нүүлгэжээ. Яг энэ арлын ойролцоо энэ гайтай хээрийн сургууль 11-р сарын 28-нд эхлэх юм. Энэ арлаас 11 километрийн цаана Хойд Солонгосын эрэг байгаа бөгөөд энэ ойртох аргагүй хадан хясаан дунд Өмнөд рүү чиглэсэн их бууны батарей байрласан байдаг юм. Яг энэ хясааны зүгээс тус арлыг их буугаар буудсан билээ. Өмнөдийнхэн хариулт өгөөгүй удсан гэсэн шалтгаанаар БХЯ-ны сайд суудлаасаа хагацсан билээ. БХЯ-ны шинэ сайд Ли Хи Вон, дахиад ийм буудлага болох юм бол маш хурдан хариу өгөхөд бэлэн байна гэж мэдэгдээд байна. Ёнпхёндо арал дээр байгаа тэдний их буунууд, хадан хясаанд байрлуулсан БНАСАУ-ын их бууны батарейг устгаж чадахгүй гэдгээ өмнөдийнхэн өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч байна. АНУ, Өмнөд Солонгос улсуудын  хамтарсан хээрийн сургуулийг Пхеньян “цэргийн бодлогогүй өдөөн хатгалага” гэж нэрлээд байна. Сөргөлдөөнийг сөргөлдөөнөөр, дайныг дайнаар хариулна гэж Хойд Солонгос анхааруулсан байна. Вашигтон өөрийн холбоотон Сөүл, Токиог хэзээч орхихгүй гэдэг нь ойлгомжтой. Солонгосын хойг дээр цэргийн сөргөлдөөний бүсэд ийм хэцүү үед АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоцны бүлэг орж ирсэн явдал аюул заналыг улам даамжруулж тэдний аюулгүй байдлыг ч ганхуулж байна гэж үзэж байгаа бололтой. Хятадын эрэгт хэт ойртсон учир Шар тэнгист 7-р сард хийж байсан хээрийн сургуулиа Вашингтон өөрчлөхөөс өөр аргагүй болсон билээ. Одоо ч гэсэн “Жорж Вашингтон”, Пентагоны сүр хүчийг зөвхөн Пхеньянд үзүүлээд зогсоогүй. Булчингийн хүч чадлаа Хятадад үзүүлж байгаа юм. Хойд, Өмнөдийн хооронд сөргөлдөөн болсны дараахан, Пхеньянд нөлөөлүүлхийн тулд америкчууд Бээжинд дарамт үзүүлж эхэлсэн юм. Хоёр Солонгосын маргаанд гуравдагч шүүхчийн үүрэг гүйцэтгээч гэсэн  Япон, Герман улсууд болон АНУ-ын урианд Хятад улс биеэ барьсан байдалтай хандлаа. Үүний нэг жишээг Солонгос судлалын төвийн захирал Павел Лешаков ингэж тайлбарлаж байна: Хойд солонгосчууд дандаа тусгаар байхыг хичээж байсан. Тоглоомын улс гэж тэд үздэг Өмнөд Солонгост энэ нь тэс ондоо зүйл юм. Ямар нэгэн их гүрнээс хэт хамааралтай байна гэдэг тэдний хувьд маш хэцүү асуудал юм. Тэд тодорхой хэмжээний ноогдол ашиг авч байсан ч гэсэн ЗХУ-ын үед  Москва, Бээжингийн хоорондын асуудал дээрч баланс барихыг хичээж, бие даасан бодлого баримталж байсан юм гэж тэр хэллээ. Хядад улс, БНАСАУ-д маш хүчтэй нөлөө үзүүлдэг мөртлөө түүнийгээ зарлан мэдээлэх дургүй байдаг юм. Ямар нэгэн үйл явдлаас болж Солонгосын хойг дээр Сөүл, Вашингтоны ивээл дор хоёр Солонгос улс нэгдэхээс Бээжин асар их болгоомжилж байгаа билээ. “Хойд Солонгос бол манай Зүүн Герман улс гэсэн үг. Зүүн Герман улс унасны дараа юу болсныг та бүхэн сайн санаж байгаа биздээ! Зөвлөлт холбоот улс задарсан шүү дээ!” гэж хятадын нэрээ хэлэхийг хүсээгүй тушмэдийн хэлснийг баасан гаригт мэдээлэлийн агентлагууд тараасан билээ.