Сочийн олимпиадын сахиус тэмдэгийн уралдаанд 14 мянган зураг ирүүлжээ. Уралдаанд зураг хүлээж авах хугацаа дуусахад 10 хоног үлдлээ. Олимпын наадам эхлэхээс яг гурван жилийн өмнө буюу 2-р сарын 7-нд ялагчийг тодоруулах болно. Бүх ард түмний санал хураалтаар ялагчийг тодоруулах юм байна. Ирээд байгаа зурагнуудыг үзэх буюу өөрийнхөө зургыг оруулья гэвэл talisman.sochi2014.ru сайт руу орно уу. 1980 оны Олимпын наадмын зочид болон оролцогчдын сэтгэл зүрхийг татсан баавгайн бамбаруушын зураг одоохондоо тэргүүлж байна. Сахиус тэмдэгийн 2-рт туулайн зураг түүний хойноос бамбар, Өвлийн өвгөний зурагнууд ороод байна.