Орос улсын ерөнхий сайд Владимир Путин албан ёсны айлчлалаар Герман улсад хүрэлцэн ирлээ. Орос улсын ерөнхий сайд Берлинд байх хугацаандаа, ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй хоёр орны шинжлэх ухаан, технологийн болон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын  төлвийг хэлэлцэх болно. Үүнээс гадна оросын засгийн газрын тэргүүн, германы тэргүүлэх компаниудын топ-менежер, удирдлагуудын жил тутмын эдийн засгийн форум дээр үг хэлж, ажил хэрэгч бүлгийн төлөөлөгчидтэй уулзана.