Сүүлийн 40 жилд ядуу орнуудын тоо 2 дахин нэмэгджээ. НҮБ-ийн илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. Өнөөдөр дэлхийн 49 улс хамгийн муу хөгжилтэй гэж тооцогдож байна. 1971 онд ийм улс 25 байсан билээ. НҮБ-ийн дүгнэлтээр эдгээр улсуудын эдийн засгийн хөгжлийн загвар нь буруу учраас түүнийг өөрчлөх шаардлагатай. Эдгээр ядуу улсуудад туслахын тулд санхүүгийн тусламж үзүүлэх болон шаардлагатай удирдлагаар хангаж чадах олон улсын шинэ систем бий болгохыг НҮБ уриалж байна.