Гурван долоо хоногийн өмнө зодуулсан “Коммерсант” сонины сурвалжлагч Олег Кашин одоо болтол эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд пүрэв гаригт анхны ярилцлагаа өглөө. Энэ ярилцлагыг 11-р сарын 29-ний даваа гаригт оросын кабелийн телевизийн “Дождь” сувгаар үзүүлнэ. Хоёр үл мэдэгдэх этгээд 11-р сарын 6-нд Москвагийн төвд байдаг байшингийнх нь гадаа түүнийг отож байгаад зэрлэгээр зодсон юм. Тэрээр нийгэм улс төрийн асуудлаар бичдэг бөгөөд энэ халдлага түүний мэргэжилтэй холбоотой гэж мөрдөн байцаагчид үзэж байна. Нэрт сэтгүүлч Леонид Парфенов, Кашинаас ярилцлага авсан байна.