Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев, Украин улсын ерөнхийлөгч Виктор Янукович нар энэ жилийн 10 дахь удаагийн “ойн” уулзалтынхаа үеэр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүч, хөрөнгө оруулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Өнөөдөр Орос улсын төрийн тэргүүний москва орчмын Горки өргөөнд хоёр улсын тэргүүнүүд улс хоорондын комиссийг хуралдуулж, хэлэлцээр хийх ёстой. Энэ оны 1-9-р сард, хоёр орны бараа эргэлт ноднингийн мөн үетэй харьцуулахад 75%-иар өсч 2,5 тэрбум доллар болсон байна гэж оросын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько мэдэгджээ. Украин улстай хийж байгаа ОУ-ын худалдааны өсөлт бусад улсуудтай харьцуулахад хурдан өсч байна гэж тэр нэмж хэлсэн байна.