Улс төрийн өрсөлдөөнийг хөгжүүлэх явдал Д.Медведевийн, Холбооны хуралд оруулах ээлжид илгээлтийн гол сэдэв болж магадгүй. Орос улсын ерөнхийлөгч лхагва гаригт парламентад суудалтай намуудын тэргүүнүүдтэй уулзахдаа энэ тухай ярилцлаа.Орос улсын, улс төрийн системийг өөрчлөх хөтөлбөр сүүлийн хоёр жилийн турш  үе шаттайгаар хэрэгжиж байна гэж Д.Медведев өөрийн блогдоо байрлуулсан видео ярилцлагадаа өгүүлсэн байна. “Манай улс төрийн системийг шудрага, уян хатан, эрчимтэй,шинэчлэл, хөгжилд нээлттэй болгохыг бид хүсэх ёстой гэж” ерөнхийлөгч Орос улсын, улс төрийн системийн шинэчлэлийн зорилтыг тодорхойллоо. Энэ талаар зохих алхамуудыг хийгээд байна. Сөрөг хүчинд таалагдахгүй байсан, хугацаанаас өмнөх санал хураалтын үйл ажиллагааг хуульчилж өглөө, сонгуульд 5%-ийн санал авсан намд “мандатыг хөхүүлэх” норм бий болголоо, парламентын намуудад холбооны болон орон нутгийн ХМХ-д адил тэгш оролцоог баталгаажуулж өгөх гэх мэт ажлуудыг хийлээ. Өөрчлөлт шинэчлэлтийн хурдад ерөнхийлөгч сэтгэл дундуур байна. Улс орны улс төрийн амьдралд “зогсонги” байдлын шинж тэмдэг илэрч байна гэж Д. Медведев тэмдэглэлээ. Тогтвортой байдал зогсонги байдал руу аажим шилжих  аюул мэдрэгдэж байна гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэлээ. Медведевийн үзэж байгаагаар зогсонги байдал эрх баригч болон сөрөг намуудад аль алинд нь аюултай. Хэрвээ сөрөг хүчинд, шудрага тэмцэлд  ялах ямарч боломж байхгүй бол тэр нам доройтож бүр нийгмийн шаар болно. Хэрвээ эрх баригч нам ялагдах ямарч боломжгүй болвол тэр нам мөн л “хүрэл хөшөө” болж эцсийн эцэст бас л доройтно. Орос улсын ардын төлөөгчдийн чанрыг дээшлүүлж, цөөнхийн эрхийг хангаж, улс төрийн өрсөлдөөний түвшинг дээшлүүлэх нь үүнээс гарах цорын ганц арга зам гэдэгт Д. Медведев итгэлтэй байна. Улс төрийн амьдралд оролцдоггүй нийгмийн олон бүлэг одоо Орос улсад байна гэж Үр ашигтай улс төрийн сангийн ерөнхий захирал Кирил Танаев үзэж байна: Эрх ашгийг нь хэнч илэрхийлэхгүй байгаа маш олон бүлэг манай нийгэмд байна. Улс төрийн системд тэдний үзэл бодол, ашиг сонирхолыг нь илэрхийлээсэй гэж тэд хүсэж байна. Оросын амьдралын гол асуудлуудыг хэлэлцэхийн тулд санал бодлоо чөлөөтэй солилцдог, улс төрийн маргааны чөлөөт индрийг бий болгох хэрэгтэй байна. Миний бодлоор улс төрийн өрсөлдөөний үндэс суурь нь энэ байх ёстой. Энэ бол ерөнхийлөгч Д.Медведевийн талаас өгч байгаа дохио, парламентад суудалгүй гудамжинд жагсаал цуглаан хийгээд байгаа сөрөг хүчинд өгч байгаа дохио юм. Өнөөдөр улс төрийн амьдралд оролцдоггүй, улс төрийн системд татагдаагүй, манай орны нийгмийн болон эдийн засгийн идэвхитэй хэсэг хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид- дундаж ангийн их хэсэгт өгч байгаа дохио юм гэж тэр хэллээ. “Манай ардчилал бүрэн төгс бус байна” гэдгийг Д. Медведев хүлээн зөвшөөрч байна, гэхдээ “бид нэг газраа зогсоогүй, урагшлан ахиж байна” гэж тэр тэмдэглэлээ. Одоо Орос улсад нийгмийн идэвхи сэргэж, нийгмийн динамик хүчтэй болж байна гэж шинжээчид үзэж байна. Эдийн засгийн, нийгмийн үйл ажиллагааний хүрээ шинэчлэгдэх тусам нийгмийн энэ динамик  улам ихсэх болно.Улс төрийн намууд өнөөдөр нийгмийн хөгжлийн динамикаас хоцорч байна. Дараагийн сонгууль хаяанд ирчихээд байхад шүү дээ.