Эдийн засгийн төслүүдийн удаан хугацааны төлөвлөлтөд ШХАБ шилжиж магадгүй байна. Арван жилийн хугацаатай “замын карт” боловсруулахыг ОУ, ШХАБ-д санал болгож байна. Таджикстаны нийслэл Душанбе хотод болж байгаа ШХАБ-ийн гишүүн орнуудын засгийн газрын ерөнхий сайд нарийн Зөвлөлийн хуралдаан дээр пүрэв гаригт ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин энэ тухай мэдэгдлээ. ШХАБ бол манай дэлхийн хүн амын дөрөвний нэг буюу 1,5 тэрбум хүн амтай бүс нутгийн томоохон байгууллага юм. 2001 онд байгуулагдсан энэ байгууллагад Орос, Хятад, Казахстан, Киргиз, Таджикистан, Узбекстан улсууд багтдаг юм. Мөн Монгол, Иран, Пакистан, Энэтхэг дөрвөн улс ажиглагчийн статустай, Белорусс, Шри-Ланка улсууд яриа хэлэлцээний түнш гэсэн статустай юм. Үүнээс гадна бүс нутгийн нилээд олон улс энэ байгууллагад элсэх сонирхолтой байна. ШХАБ эхлээд улс төрийн байгууллага маягаар байгуулагдсан харин сүүлийн үед эдийн засгийн үзүүлэлт үйл ажиллагаанд нь илүү мэдрэгдэх боллоо. Оросын ерөнхий сайд өөрийн саналыг дэвшүүлж үг хэлэхдээ энэ асуудалд анхаарлаа илүү хандууллаа: ШХАБ-ийн гишүүн улсуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тодорхой алхамуудыг тодорхойлохын тулд ирэх 10 жилд хамтарсан үйл ажиллагаа явуулах “замын карт” боловсруулахыг бид санал болгож байна. Тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн ажилд оролцохыг бид ажиглагчид, яриа хэлэлцээний түншүүд болон сонирхосон бүх талуудад санал болгож байна. ШХАБ-ийн орон зайд байгаа тээврийн болон дамжин өнгөрүүлэх асар их потенциал нь хамтын ажиллагааг явуулах сайхан боломжийг нээж өгч байна гэж би үзэж байна. Жишээ нь, “Умард-Өмнөд”, “Ази-Европ” тив дамжсан гудамууд байна. Энд л бид хамгийн өргөн хоршоололыг бий болгож чадна гэлээ. Далайд гарцгүй орнуудад л энэ гудам асар их ач холбогдолтой билээ. Энэ улсууд боомт ашиглах боломжтой болно гэдэг өөрийн хөгжлийнхөө шинэ түвшинд гарна гэсэн үг. Энд ажлын шинэ байр бий болж, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаанд шинэ боломж нээгдэнэ. Тааламжтай нөхцөлд тэднийг санхүүжүүлэлтээр хангах нь хамтын ажиллагааны төслүүдийн ургаш ахих тэргүүн зэргийн асуудал юм. Энэ зорилгоор ШХАБ-ийн гишүүн улсуудын засгийн газрын тэргүүнүүд, улсын болон хувийн хөрөнгө хуримтлагдах, тус байгууллагын тусгай дансыг бий болгохыг асуудлыг хэлэлцэх явцыг хурдасгахаар тохиролцсон байна. ШХАБ-ийн төслийн энэ үйл ажиллагааны санхүүгийн механизм бүрэн ойлгомжтой, нээлттэй байх ёстой. Төслүүдийг санхүүжүүлэх шийдвэр гаргахдаа сонирхогч орнуудын байр суурийг байнга харгалзаж байх ёстой.