Сибирийн Омск мужид МИ-8 нисдэг тэрэг осолдсны улмаас 7 зорчигч бүгдээрээ амь насаа алджээ. Хүнд шархадсан багын 3 гишүүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Нисдэг тэрэг шууд хүчтэй газардаж шатсан явдал нь “хяналтгүй эргэлтээс” болсон гэж Росавиаци мэдээллээ. “Новосибирийн онгоцны засварын заводын” энэ нисдэг тэрэг цооног өрөмдөж байгаа газар ажилчид болон 2 тонн ачаа хүргэх ёстой байсан байна.