Арван жилийн хугацаатай “замын карт” боловсруулахыг ОУ, ШХАБ-д санал болгож байна. Таджикстаны нийслэл Душанбе хотод болж байгаа ШХАБ-ийн гишүүн орнуудын засгийн газрын ерөнхий сайд нарийн Зөвлөлийн хуралдаан дээр пүрэв гаригт ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин энэ тухай мэдэгдлээ. Яриа хэлэлцээний түншүүдийг энэ саналд нэгдэхийг Путин уриаллаа.ШХАБ-ийн орон зайд байгаа тээврийн болон дамжин өнгөрүүлэх асар их потенциал нь хамтын ажиллагааг явуулах сайхан боломжийг нээж өгч байна гэж тэр үзэж байна. ШХАБ-д Орос, Хятад, Казахстан, Киргиз, Таджикистан, Узбекстан улсууд багтдаг юм. Мөн Монгол, Иран, Пакистан, Энэтхэг дөрвөн улс ажиглагчийн статустай юм.