Дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах 2018 оны тэмцээнийг явуулах ОУ-ын мэдэгдлийн элч, нэрт хөл бөмбөгчин Алексей Смертин, Рио-де-Жанейрод болсон “Соккерэкс”олон улсын хөл бөмбөгийн наадамд оролцсон оросын төлөөлөгчдийн ажлыг “амжилттай, ашигтай боллоо” гэж үзэж байна. Лхагва гаригт дууссан энэ форумын үеэр ФИФА-гийн гүйцэтгэх хороо 12-р сарын 2-нд Цюрихт 2018 оны хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсыг зарлахаас өмнө болсон сүүлчийн танилцуулах ажиллагаа боллоо. “Манай төлөөлөгчид маш олон спортын зүтгэлтнүүд болон сэтгүүлчидтэй уулзсан. ОУ-ын засгийн газар өргөнөөр дэмжиж байгаа учраас манай мэдэгдэл хүчтэй байна гэж олонхи нь үзэж байлаа гэж” Смертин тэмдэглэлээ. 2018 он дэлхийн аврагын тэмцээнийг явуулахын төлөө Англи улс, хамтарсан мэдэгдэл өгсөн Испан-Португаль, Белги- Нидерланд зэрэг улсууд Орос улстай өрсөлдөж байгаа юм.