Нэг баррель нефтийн дэлхийн үнэ 78 доллар байх нь үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн хувьд нэн  “тохиромжтой”. ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла Салем эль-Бадри, энэ тухай Лондонд мэдэгдлээ. “Оны эцэс гэхэд нэг баррель нефтийн үнэ 100 долларт хүрэх” магадлал байхгүй гэж тэр хэлснийг Би-би-си радио станц уламжиллаа. Биржийн дамын наймаачдын зохиомол үнийн хэлбэлзэлийг багасгахын тулд нефтийн гэрээнүүдээр хийж байгаа хөрөнгийн биржийн худалдааг хатуу зохицуулах хэрэгтэй байна гэж тэр тэмдэглэсэн байна. “Үнэ, 8-10 долларын хооронд эрс хурдан өсөж, унаж, байгаагын амьд гэрч бид болж байна шүү дээ. Энэ байдал маш их санаа зовоож байна гэж” ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн байна.”Бид үнийн хэлбэлзэлээс зайлсхийж чадахгүй гэхдээ энэ хэлбэлзэл ухаалаг хэмжээнд байх ёстой” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.