Явган цэргийн эсрэг мин идэвхитэй хэрэглэдэг улсуудын “хар данснаас” ОУ гарлаа. Явган цэргийн эсрэг минийг хориглох олон улсын хөдөлгөөний илтгэлд ингэж өгүүлсэн байна. 2009-2010 онд явган цэргийн эсрэг минийг хэрэглэсэн цорын ганц улс бол Мьянма улс юм гэж илтгэлд өгүүлжээ. Үүнээс гадна Афганистан, Колумб, Энэтхэг, Йемен, Мьянма, Пакистан улсуудын хууль бус зэвсэгт бүлэглэлүүд ийм хэлбэрийн зэвсэг хэрэглэсэн байна. 1999 оноос эхлэн энэ минд амь насаа алдсан, шархадсан хүмүүсийг тоолож эхэлснээс хойш 2009 онд хамгийн бага үзүүлэлт 3965 хүн шархадаж, амь насаа алдсан байна гэж илтгэлд бичжээ.