Орос улс ДХБ-д элсэх бүх асуудлыг ОУ, ЕХ шийдлээ. Брюссельд Евро комиссийн удирдлагтай хэлэлцээр хийснийхээ дараа ОХУ-ын засгийн газрын дэд ерөнхий сайд Игорь Шувалов энэ тухай мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Орос улс энэ оны 9-р сард ДХБ-ийн талаар АНУ-тай харилцан ойлголцсон байна.Тус байгууллагад элсэх төгсгөлийн шат дараа жил эхлэнэ гэж Шувалов хэлээд одоо зөвхөн хуулийн болон техникийн ажил л үлдсэн гэж нэмж хэллээ. “Эцсийн шийдийг Брюссельд 12-р сарын 7-нд болох ОУ, ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр гаргана гэж” тэр тэмдэглэлээ. ОУ, ДХБ-д элсэх процесс 17 жил үргэлжилж байна. Орос улс энэ байгууллагад элссэнээрээ, дэлхийн ихэнх оронтой хийж байгаа худалдааны харилцаагаа хөнгөвчилнө.