Нижегород мужийн “Мулино” цэргийн хээрийн сургуулийн талбарт Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев очино. БХЯ-ны Хуурай замын цэргийн томоохон хээрийн сургуулийн төгсгөлийн шат тэнд болж байгаа юм. ЗХУ-ын үед бий болсон цэргийн удирдах системээс шинэ загварт шилжин орсны билиг тэмдэг болсон цэргийн удирдлагын шинэчлэл дууссны дараа хийж байгаа түүний анхны аялал болох юм.Өмнө нь байсан 6 цэргийн тойргын оронд бий болсон “Төв”, “Баруун”, “Зүүн”, “Урьд” 4 тойргын Нэгтсэн стратегийн командлал байгуулсантай холбоотой шинэ системийг энэ талбар дээр төгөлдөржүүлж байна гэж БХЯ мэдээлсэн байна. Энэ хээрийн сургуулийн явцад цэргийн бүх тойргоос ирсэн 200 гаруй офицерүүд оролцсон Хуурай замын цэргийн командын бүрэлдхүүний цугларалт болж байна. “Хориглолтын байлдаанд бэлтгэх үед бүх талын хангамжийн үйл ажиллагааг гүйцэтгэх асуудлыг” энэ хээрийн сургууль дээр сургуулилж байна гэж Хуурай замын цэргийн ерөнхий командлагч хурандаа генерал Александр Постников тэмдэглэлээ. Нижегород мужид байрлаж байгаа мото буудлагын, танкын анги нэгтгэлүүд энэ хээрийн сургуульд оролцож байна.