ШХАБ-ийн гишүүн улсуудын засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт Душанбед болж байна. Таджикстан улсын ерөнхийлөгч Эмомали Рахмон хэлэлцээрийг нээж үг хэлэхдээ, “алан хядах ажиллагаатай тэмцэх болон ойрын бүс нутгуудад энх тайвныг тогтоохын төлөө” хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа. Орос улсын төлөөлөгчдийг ерөнхий сайд Владимир Путин тэргүүлэж байна. Тэрээр таджикын нийслэлд лхагва гаригийн орой хүрэлцэн ирсэн байна. “Тус байгууллагын хүрээнд төслүүдийг амьдралд хэрэгжүүлэхэд банк хоорондын нэгдэл, ШХАБ-ийн Ажил хэрэгч зөвлөлийг холбох төлөв болон эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн асуудлуудыг уулзалт дээр авч хэлэлцэх болно гэж” Орос улсын ГХЯ мэдээллээ.