Солонгосын хойгт хоёр дахь өдрөө зэвсгийн мөргөлдөөнөөс үүдсэн гал дүрэлзсээр байна. Далай, хуурай газраас нийлээд хойд солонгосын их бууны 200 сум унасан Өмнөд Солонгосын Йонпхёндо арал дээр одоо хирнэ галын угалз, суунаглах утаа харагдана. Хойд, Өмнөд хоёрын армид будлианы ямар нэгэн шижим гарвал гал нээх тушаал өгчээ. Энэ үйл явдлын дараа  Токио, Сеулийн  өгсөн анхны хариу нь  будлиан, шок төрүүлнэ. Өмнөд Солонгос юутай ч  Йонпхёндо арал  руу цэргийн нисэх хүч, тэр бүү хэл сөнөөгч онгоцнуудыг байрлууллаа.  Япон болон Өмнөд Солонгост байгаа АНУ ын цэргийнхэн өргөн хэмжээний мөргөлдөөн гарахад   Сеулийг дэмжихээ илэрхийлэв. Ингэхдээ Пентагон : БНАСАУ-ын  Солонгосын хойг дээрх үйлдлийн эсрэг ямар нэгэн хариу өгөхөө арми одоохондоо төлөвлөөгүй байна гэж хэлсэн. Энэ нь мэдээж хэрэг АНУ-ын цэрийн хүчийг Пхеньянтай хийх тэмцэлдээ ашиглах бодолтой байсан  Сеул, Токиод байгаа хамгийн халуун толгойнуудыг сэтгэл дундуур үлдээсэн. Москва хариулахдаа туйлын бодлоготой хариулсан. Дипломат, болон цэргийнхэн “дуплет буюу ойлттой “ цохилт хийсэн.   Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Солонгосын хойг руу тодорхой  дохио илгээсэн. Энэ нь цэргийн хүчийг ямарч тохиолдолд хэрэглэж болохгуй гэж. Харин Алс-Дорнодын цэргийн хүчнүүдийн мэдэгдэж байгаагаар бол аюулгүй байдлыг хангах зорилтууд хэвийн хэмжээнд явагдаж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцээд нөхцөл байдлыг судлан тандаж  байгаа аж. Мөргөлдөөн нь НҮБ-ын аюулгүй зөвлөлийн хуралдаангүй өнгөрч үл болно. Москва өөрийнхөө зүгээс хөсөг нь морьныхоо  өмнө явдаггүй юм гэдгийг хэлж байсан. Пхеньян ч , Сеул ч тэр Аюулгүйн зөвлөлийг хуралдахыг шаардсангүй гэж Төрийн думын олон улсын асуудлын байнгын хорооны дарга Константин Усачёв мэдэгдлээ. Их буугаар буудалцаад авсан ч нөхцөл байдал тунгалаг биш байна. Юуны түрүүнд БНАСАУ-ын үйлдсэн гэж  нэг талыг барьсан  ийм дүгнэлтийг олон улсын нийгэмлэгээс  өгөхөд эрт байна-гэж тэр мэдэгдэв.  Тэр тусмаа эдгээр дүн шинжилгээ нь олон улсын түншүүдийн зүгээс ойлголтыг хүлээсэн. БНАСАУ ын холбоотон болон ивээгч Хятад улс нь талуудыг “дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө оруулах хувь нэмрээ  нэмэгдүүлэхийг” уриалсан.  Энэ тухай  Орос улсын ШУА ийн Дорнод судлалын хүрээлэнгийн шинжээч Дмитрий Костяков ийнхүү хэлсэн юм. “Галласан их буу нь ч хөрөөгүй байна , харин  Хятад улс БНАСАУ-д болж байгаа үйл явдлын дотор байгаа нь харагдаж байна. Тэгээд хамгийн түрүүнд : одоохон больцгоо, энх тайван, энх тайван. Бүгд тайван болох ёстой.  Хурдан,- гэж Хятад улс мэдэгдэхийн зэрэгцээ энэ нь илүү том мөргөлдөөн болж мэдэх юм гэж сэрэмжлэж байна. Үүнтэй зэрэгцэн Бээжин –их зургаагийн” ивээн тэтгэгчийн хувьд /үүнд: Хятад, АНУ, Орос улс, Япон болон хоёр Солонгос ордог/  Солонгосын хойгийн цөмийн асуудлаар яаралтай яриа, хэлэлцээгээ сэргээхийг шаардсан.  Москва, Вашингтонд байгаа  дипломатын   эх сурвалжууд  нь дээрх асуудлаар  яриа, хэлэлцээний  эхний шат эхэлсэн гэдгийг нотолсон. Ер нь  саяны гарсан мөргөлдөөнөөс үүдээд хоёр солонгосын “дайны ч биш, энх тайвны ч биш” байдалтай хагас зуун жилээс илүүтэй явж ирсэн нь ийм хүргэсэнь тэгэхлээр энэ байдлаас хэрэв дайн болвол яахав гэдгийг тооцон нэгдсэн, хоёр талд ижил үйлчлэх баримт бичиг боловсруулах шаардлага гарч байна.