Пүрэв гаригт Душанбэд Шанхайн хамтын ажиллагааны орнуудын /ШХАБ/ тэргүүнүүдийн уулзалт болно. Уг байгууллагад  Орос улс, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикстан болон Узбекистан ордог юм. Энэ чуулган уулзалт нь утга агуулгатай бөгөөд уулзалт дээр хэлэлцэгдэх асуудлууд нь байгуулагын  төдийгүй улс орнуудад тус бүрдээ их ач холбогдолтой юм. Тажикстаны нийслэлд болох энэ хуралдаан  дээр улс төр, эдийн засаг болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудыг ШХАО хүрээнд  хэлэлцэх юм.  Бүх орнуудад эерэг бусаар нөлөөлсөн   дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулах арга замыг боловсруулах сэдэв чуулгын тэргүүлэх сэдэв. Нэг талаас эдийн засгийн хамралаас үүдэлтэй хаягдал зардлыг багасгах эдийн засгийн хамтын ажилагаанд түшиглэн хамтарсан хөтөлбөр боловсруулах.  Нөгөө талаас гэвэл зөвхөн хямралын өмнөх худалдаа-эдийн засгийн  хэлхээ холбоог сэргээх гээд зогсохгуй ойрын ирээдүйд  сайжруулахад  нөхцөл байдлыг бий болгох явдал юм. Зарчмын хувьд бол ийм хандлага  ямарч ер бусын зүйл үгүй. Яг ийм замаар бусад нөлөө бүхий олон улсын байгууллагууд болон уулзалтууд явж байна, жишээ нь: “Их хорь”, АНДЭЗХА.  Гэхдээ эдгээр нь өөр өөрийн зөвлөмжтэй.  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хямралыг даван туулах гол арга зэвсэг нь  хамтарсан янз бүрийн салбарт хэрэгжүүлэх олон талт төслүүд. Жишээ нь эрим хүч, тээвэр, эколог шинжлэх ухаан болон бусад салбарууд.  Энэ тухай Оросын ГХЯ-ны  Олон улсын харилцааны дээд сургуулийн  ШХАБ төвийн захирал Адександр Лукин ингэж ярьлаа. Энэ бол үнэхээрийн  чухал асуудал. ШХАны хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа нь маш бага түвшинд явж байгаа. Энд олон талын төсөл гэж үгүй.  Ер нь бол  бүх хуралдаан дээр үүнийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ярьдаг хэрнэ.Тиймээс үүнийг хэрэгжүүлэх  шаардлагатай юм. ШХАБ орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь  гишүүн бүх орнуудын дотоодын асуудлыг шийдэхэд нөлөөлнө. Аюулгүй байдлын салбарын хувьд ярих юм бол харилцан ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Душанбегийн уулзалтын өмнө ШХА ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалиев тэмдэглэхдээ, ШХА байгуулага нь Евразийн нутаг дэвсгэрт , ялангуяа Дундад Азид энх тайвныг тууштай дэмжихийн зэрэгцээ   “гурван харгислалтай ” тэмцэхийг зорьж байна. Тэдгээр нь терроризм, сепаратизм, хэт даврах үзэл. Тэрээр цааш  ярихдаа, энэ “гурван харгислал” нь  мансууруулах бодис тээвэрлэх болон улс дамнасан гэмт хэргийн нэгэн адил бүс нутагт аюул занал учруулах аюултай юм.